Улаанбаатар хотод бизнес эрхлэгчдийн форум 2022 оны эхний улиралд болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод бизнес эрхлэгчдийн форумыг 2022 оны нэгдүгээр улиралд зохион байгуулахаар тохиролцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Д.Сумъяабазар Улаанбаатар хотын Худалдааны танхимын төлөөллийг хүлээн авч уулзах үеэр энэ талаар ярилцсан юм. Мөн Улаанбаатар
хотын Худалдааны танхим цаашид хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, зорилтоо хотын даргад танилцуулж, НЗДТГ-тай хамтран ажиллах
боломжийн талаар харилцан санал солилцлоо.
Уулзалтад Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгч
А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ, НЗД-ын Төсөв, санхүү хариуцсан зөвлөх Д.Батмөнх, НЗДТГ-ын Төсөл,
хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга М.Аясгалан оролцов.
Нийслэлд бизнесийн
үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй томоохон компани нэгдэн Улаанбаатар хотын
Худалдааны танхимыг 2015 онд байгуулж, одоогоор 250 орчим гишүүн байгууллагатай болжээ.