Автобусны гурван чиглэлд маргаашаас богино эргэлтийн үйлчилгээг нэмнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэдийн зорчих урсгалын ачааллын судалгаанд үндэслэн нийтийн тээврийн гурван чиглэлд маргаашаас эхлэн богино эргэлтийн үйлчилгээг нэвтрүүлнэ.
Богино эргэлт хийхээр төлөвлөсөн гурван чиглэлээс Ч:1 “5
шар-Офицеруудын ордон” чиглэлийн үндсэн үйлчилгээг алдагдуулахгүйгээр оройн их
ачааллын цагаар богино эргэлтийн чиглэл нэмэхээр төлөвлөжээ. Харин Ч:32, Ч:69 чиглэл богино эргэлтээр иргэдэд
үйлчлэх аж.
Богино эргэлт хийх чиглэлүүд:
Ч:1 Үндсэн чиглэл /5 шар –Офицеруудын ордон/
Ч:1А “5 шар мөнгөн завьяа” –Орой ачааллын цагаар
Ч:1Б “Сүхбаатарын талбай- Офицеруудын ордон” –Орой
ачааллын цагаар
Ч: 32А “Улиастай-Офицеруудын ордон”
Ч: 32Б “Офицеруудын ордон- ТЭЦ-3”
Ч: 69А Зунжин худалдааны төв-Ард кино театр
Ч:69Б Ард кино театр –Вива сити хороолол