“Монгол, монголоороо” аялгуут лекцийг үзэгчдэд толилууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Соёлын яамнаас соёл урлагийн байгууллагын менежментийг сайжруулах, иргэдэд соёл урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, сурталчлах зорилгоор “Соёлын сарын аян” зарласан билээ. Энэхүү аяны хүрээнд бүсчилсэн уулзалт, зөвлөгөөн соёл урлагийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр 21 аймагт Соёлын яамны төлөөллүүд ажиллаж байна.
Тэгвэл “Эрдэнэт
хотын өдөр”-ийг
тохиолдуулан Соёлын яам болон Хөсөгтөн хамтлаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн
шашин, соёлын зөвлөх Д.Бум-Очир нар хамтран “Монгол Монголоороо” аялгуут лекцийг анх удаа үзэгчдэд
толилууллаа.
Энэхүү лекц нь монгол хүний онцлог, үнэт зүйл, бусдаас
ялгарах мөн чанар түүнийг хэрхэн хадгалан авч үлдэх талаарх санааг урлагаар
дамжуулан аялгуут концерт хэлбэрээр үзэгчдэд хүргэснээрээ онцлогтой байлаа.
Монгол Улс 24 жилийн дараа бие даасан Соёлын яамаа
байгуулж 21 аймагт салбар соёлын хэлтэстэй болж үйл ажиллагаагаа өргөжүүлж
байгаа. Энэ хүрээнд ч соёлын менежментийг сайжруулах, соёл урлагийг түгээн
дэлгэрүүлэх, сурталчлах, хадгалан авч үлдэх ажлуудаа эрчимжүүлж байгаа гэж Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг
онцоллоо.