“Бид Монгол Хувьсгалт Залуучуудын эвлэлийн ажилтнууд” онол - практикийн хурал боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2021-12-10 21:58:41

Төв /МОНЦАМЭ/ Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан залуучуудын байгууллагын түүхэн замнал, үүсэл хөгжлийн талаар “Бид Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн ажилтнууд” онол-практикийн хурлыг Төв аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зохион байгууллаа. Тус хуралд 29 байгууллагын “Залуучуудын салбар зөвлөл”-ийн 58 гишүүн оролцсон юм.


Энэхүү хурлын зорилго нь залуучуудын байгууллагын үүсэл хөгжлийн түүхэн үед зүтгэж явсан тухайн үеийн ажилтан, албан хаагч нарын туршлагыг залуу хойч үедээ уламжлах, таниулах юм. Тус хурлаар аймгийн болон Зуунмод хотын хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны үйл ажиллагааны талаар ахмад ажилтнууд илтгэл тавьж, залуучуудын санал, үзэл бодлыг сонсож хэлэлцсэн юм. Тус хурлын үеэр залуус нийгмийн өөрчлөлт, шинэчлэл, техник технологийн хурдацтай хувьслын талаар ярилцаж, түүхэн туршлагаас цаашид анхаарах зүйлсээ ярилцлаа. 

Холбоотой мэдээ