Энэтхэгт оюутнууд селфидэх гэж байгаад амиа алджээ

Дэлхийд | Сонин хачин
dorjkhand@montsame.mn
2016-07-15 16:16:21

ШИНЭ-ДЕЛИ. /ВВС/. Энэтхэгийн Уттар-Прадеш мужид хоёр оюутан голын гүнд “селфидэх” гэж байгаад амиа алджээ.

Коси голын эргээр оюутнууд аялж зугаалж байхад энэ хэрэг болсон байна.

Цагдаа нар “хэсэг хөвгүүд гол руу орсон. Тэдний хоёр нь илүү гоё “селфи” зураг авахын тулд голын гүн рүү орсны улмаас хөл алдан амь эрсэдсэн” гэв.

Гол руу орсон үлдсэн 12 оюутан эсэн мэнд үлджээ.

Өнгөрсөн онд Энэтхэгт селфидэх гэж байгаад амиа алдсан хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн байна.

18 настай охин өөрийнхөө зургийг авах гэж байгаад тэнгист живж амиа алдсантай холбогдуулан энэ оны эхээр Мумбай хотын цагдаа нар селфидэхэд “аюултай” 15 газрын жагсаалтыг гаргажээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ