Орос, Хятадын худалдааны эргэлт нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-12-07 13:36:33

БЭЭЖИН. /TASS/. ОХУ, БНХАУ-ын худалдааны хэмжээ энэ оны эхний 11 сард 130.428 тэрбум ам.долларт хүрч, жилийн дундаж үзүүлэлтээс 33.6 хувиар нэмэгджээ.


БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, тус улсаас ОХУ руу хийсэн экспортын хэмжээ 1-11 дүгээр сард 31.3 хувиар нэмэгдэж, 59.44 тэрбум ам.долларт хүрсэн бол Оросын бараа, үйлчилгээний импорт 35.5 хувиар нэмэгдэж, 70.987 тэрбум ам.доллар болсон байна.


Хятад-Америкийн худалдааны эргэлт

Энэ оны 11 сарын байдлаар БНХАУ, АНУ-ын худалдааны эргэлт жилийн дундаж үзүүлэлтээс 30.2 хувиар нэмэгдэж, 682.322 тэрбум ам.доллар болжээ.


Хятадаас АНУ руу хийсэн экспортын хэмжээ 1-11 дүгээр сард 519.913 тэрбум ам.долларт хүрч, 28.3 хувиар нэмэгдсэн бол Америкийн бараа бүтээгдэхүүний импорт 36.9 хувиар нэмэгдэж, 162.408 тэрбум ам.долларт хүрсэн байна.


БНХАУ-ын гадаад худалдааны эргэлт

Дурдсан хугацаанд тус улсын бараа бүтээгдэхүүний экспорт, импортын нийт хэмжээ 5.471 их наяд ам.долларт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 31.3 хувиар өссөн байна. 


Зөвхөн 11 дүгээр сард л гэхэд тус улсын гадаад худалдаа 579.339  тэрбум ам.долларт хүрчээ.


2019 онд Хятадын гадаад худалдаа 1 хувиар буурч, 4.57 их наяд ам. долларт хүрсэн бол 2020 онд 4.64 их наяд ам.долларт хүрч, 1.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан байна.


Холбоотой мэдээ