Ирээдүй цогцолборын эрхлэгчид Ёсзүйн зөвлөлийн дүгнэлтийг хүргүүлжээ

ОРОН НУТАГТ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-12-07 11:20:53

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан “Ёс зүйн зөвлөл”-өөс дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг томилж, Ирээдүй цогцолбор дээр өнгөрсөн өдрүүдэд ажиллажээ.

Ажлын хэсэг Ирээдүй цогцолборт үүсээд буй зөрчилтэй  холбоотой нотлох баримтуудыг үндэслэн Эрдэнэбулган сумын Засаг дарга Д.Мөнхбат, Ирээдүй цогцолборын захирал Д.Цэцэгдулам нарт дүгнэлт хүргүүлжээ.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарт хариуцлага тооцох нь сумын Засаг даргын эрхлэх хүрээний асуудал тул Ирээдүй цогцолборын захирал Д.Цэцэгдуламд сумын Засаг дарга, ёс зүйн алдаа гаргасан багшид цэцэрлэгийн удирдлага нь тус тус арга хэмжээ авч шийдвэрлэх юм.

Холбоотой мэдээ