Хөгжлийн бэрхшээлтэй 11 хүүхдэд тэргэнцэр гардуулан өглөө

Орон нутагт | Төв
tuv@montsame.mn
2021-12-07 09:38:56

Төв /МОНЦАМЭ/ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийн хүрээнд Булган нэг үе клуб”-ийн хамт олон Төв аймгийн Зуунмод сумын хөгжлийн бэрхшээлтэй 11 хүүхдэд нэг бүрийн 3 сая төгрөгийн үнэ бүхий нийт 33 сая төгрөгийн тусгай тэргэнцэр гардуулан өглөө.  



Уг тэргэнцэр нь эмчилгээний зориулалттайгаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэмжээнд нь тааруулан угсарч өсөн торних явцад нь хэрэглэгдсээр байх юм. Нийгмийн харилцаанд ороход тохиромжтой энэхүү тэргэнцрийг тус төслийн баг Австрали улсын төслийн багтай хамтран сайн дурын ажлыг хийж, нийт 450 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хандивласан байна.



Холбоотой мэдээ