Монгол, Америкийн Стратегийн түншлэлийг бэхжүүлэх талаар санал солилцов

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2021-12-06 17:39:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Солонгосын хойг, Монголын хэлтсийн дарга Адам Фаррарыг энэ сарын 6-нд хүлээн авч уулзав.


Уулзалт ярианы үеэр талууд Монгол, Америкийн Стратегийн түншлэлийг бэхжүүлэх цаашдын зорилт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, цар тахлын дараах хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх, томоохон төслүүдэд хөрөнгө оруулалтыг татах зэрэг асуудлаар санал солилцов. Түүнчлэн 2022 онд тохиох хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг хамтран тэмдэглэхээр болов.

Холбоотой мэдээ