Монгол, Канадын Хөдөө аж ахуйн хамтарсан хорооны гуравдугаар хурал болов

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2021-12-02 12:53:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Канадын Хөдөө аж ахуйн хамтарсан хорооны гуравдугаар хурал энэ сарын 30-нд Оттава хотноо болов.


Монголын талын төлөөлөгчдийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь, Канадын талын төлөөлөгчдийг Хөдөө аж ахуй, хүнсний туслах дэд сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч хатагтай Катлиин Донахью нар тэргүүлж оролцлоо.


Талууд Монгол Улс, Канад Улсын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх Замын зураглалын хүрээнд газар тариалан, мал аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, хурлын дүнгээр хамтарсан баримт бичиг гаргахаар тохиролцов.


Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь тэргүүтэй төлөөлөгчид Канадын Манитоба, Саскачеван мужийн албаны хүмүүстэй уулзаж, жил бүр зохион байгуулдаг хөдөө аж ахуйн “Agribition” үзэсгэлэнд оролцов.


Монгол Улс, Канад Улс 2010 онд Хөдөө аж ахуй болон бусад салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулсан бөгөөд 2017 оноос хойш Хамтарсан хорооны хурлыг хоёр жил тутам ээлжлэн зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ