Зүүн аймгуудаар хүчтэй салхилж шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-12-02 11:35:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газраас өглөөний 08.00 цагийн байдлаарх цаг уурын өртөө, харуулаас авсан нийт нутгийн цасны байдлыг мэдээллээ. Тус мэдээллээр нутгийн хойд хэсгээр 1-24 см зузаан цастай байна. Хамгийн их нь Увсын Малчин суманд 24 см, Хяргас 10 см, Баян-Өлгийн Даянд 15 см, Баянхонгорт 12 см, Хөвсгөлийн Чандагатад 9 см, бусад хэсгээр 1-8 см зузаан цас тогтжээ.

Хиймэл дагуулаас авсан мэдээллээр 11 дүгээр сарын 30-ны байдлаар монгол орны нийт нутгийн 46.7 хувь цастай, 58.2 хувь нь цасгүй байна.


Ихэнх гол мөрөн битүү мөстсөн хэдий ч олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 5-35 см нимгэн байна. Гол мөрний мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Мөн өнөө шөнө, маргааш өдөртөө зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шуургатай, хүйтэн байхыг малч­ид, иргэд, тээвэрчдэд анхааруулж байна.





Холбоотой мэдээ