Нийтийн номын санг Эрдэнэ бандида Ханчо хамбо Сүрэнхорын Жамъянгаравын нэрэмжит болгов

ОРОН НУТАГТ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-11-30 12:48:08

Архангай /МОНЦАМЭ/. “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд Архангай аймагт үндэсний номын баярыг зохион байгууллаа. Энэхүү номын баярын нээлтийн үеэр аймгийн Нийтийн номын санг Эрдэнэ бандида Ханчо хамбо Сүрэнхорын Жамъянгаравын нэрэмжит болгосноо олон нийтэд зарласан юм.

Эрдэнэ бандида Ханчо хамбо Сүрэнхорын Жамъянгарав нь Буддын утга зохиолын сонгодог боловсролтон, иргэний соёл боловсролыг хөгжүүлэгч, шинжлэх ухааны онолч, зохиолч, номын их багш хүн юм.

Жамъянгарав нь 1861 онд одоогийн Архангай аймгийн Жаргалант сумын нутагт малчин ард Сүрэнхорын гэрт мэндэлсэн ба багын сэргэлэн ухаалаг хүүхэд тул судар шашдир үзэж, эрдэм ухааныг судлан 13 насандаа эмийн бага гурван үндсийг үзэж, 18 насандаа төвөд хэлээр магтаал шүлгүүдээ зохиож, 19 насандаа гүн ухаан, 24 насандаа дуун ухаан судлан тухайн үеийнхээ боловсролын дээд агуулгыг эзэмшин гоц мэргэн хэмээн алдаршжээ. Тэрээр буддын гүн ухаан, түүх, уран зохиол, шинжлэх ухааны  онолын 13 боть зохиолыг төвөд хэлээр бичиж үлдээжээ.

Холбоотой мэдээ