ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн агаарын цэргийн хүчний 11 дүгээр армийн командлагч Монгол Улсад айлчилж байна

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-11-23 16:29:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн Агаарын довтолгооноос хамгаалах болон агаарын цэргийн хүчний 11 дүгээр армийн командлагчийн орлогч, хошууч генерал Владимир Михаилович Куликов болон албаны хүмүүс Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.


Тэрээр айлчлалын үеэр Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын удирдлагуудтай уулзалт хийж хоёр орны агаарын цэргийн өнөөгийн болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Уулзалтын дараа айлчлалын бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний 337 дугаар ангид ажиллаж нисэх зурвасын ашиглалтын байдал, аэродромыг тоноглох ажлын явцтай танилцав.




Уулзалтад Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, хошууч генерал О.Энхбаяр, АЦК- ын УТХ-ийн дарга, хурандаа Б.Энхзоргол, УНХ-ийн дарга, хурандаа Н.Очирбат, АДХХ-ийн дарга, хурандаа Э.Батсайхан болон ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Тараев Иван Степанович, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн Агаарын довтолгооноос хамгаалахын болон Агаарын цэргийн хүчний 11 дүгээр армийн командлагчийн цэрэг-улс төрийн орлогч, хурандаа Сурсяков Сергей Викторович, ОХУ- ын Дорнод цэргийн тойргийн 266 дугаар дайрагч нисэхийн тусгай хорооны захирагч, хурандаа Малинин Денис Сергеевич болон албаны бусад хүмүүс оролцсон байна. Мөн дээрх бүрэлдэхүүнийг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг хүлээн авч уулзах аж.

Холбоотой мэдээ