Архангай аймаг энэ жил 15977 га-д тариалалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-11-23 15:46:16

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг энэ онд 13496.1 га талбайд тариалалт хийхээр төлөвлөснөөс улаан буудай 9818 га-д, арвай 40.5 га-д, овьёос 241.9 га-д, тосны таримал 420 га-д, малын тэжээл 4732 га-д, төмс 280 га-д, хүнсний ногоо 160 га-д, жимс жимсгэнэ 83 га-д нийт 15977 га талбайд тариалалт хийж, тариалалтыг 111.9 хувиар биелүүлсэн. 

Үр тарианы ургамлын тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авсан дүнгийн нэгтгэлийг авч үзвэл 10400 га талбайд тариалснаас 2307 га буюу 22,8 хувь нь соёололт онц, 5830 га буюу 57,7 хувь нь сайн, 1963,4 га буюу 19,4 хувь нь дунд зэргийн байжээ. Энэ намар улаанбуудай 8100 га талбайгаас 14200 тн, арвай 40 га-аас 30 тн, овьёос 50 га-аас 50 тн, тосны ургамлын хураалт хараахан эхлээгүй, малын тэжээл 3370 га-аас 8118 тн, төмс 280 га талбайгаас 2205 тн, хүнсний ногоо 160 га талбайгаас 1280 тн хурааж ургац хураан авсан байна.

Ургац хураалтад комбайн-16, хадагч-16, будаа цэвэрлэгч-2, үр сортлогч-5, будаа ачигч-7, төмсний комбайн-1, төмс сортлогч-1, төмс ухагч-8 зэрэг 8 нэр төрлийн 50 техник хэрэгсэл, 218 хүн хүч ажиллажээ.

Холбоотой мэдээ