Улсын бүртгэлийн ажилтнуудын өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-11-23 10:45:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын бүртгэлийн байгууллагын ажилтнуудын өдөр өнөөдөр тохиож байна. Манай улсад анх 1939 онд Цагдан сэргийлэх газарт Паспортын хэлтсийг 6 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж байв. Ингэснээр Улсын бүртгэлийн байгууллагын суурь тавигджээ. Сэлэнгэ, Дорнод, Өмнөговь, Ховд, Завхан, Дорноговь, Хэнтий зэрэг 11 аймгийн Цагдан сэргийлэх газарт паспортын бүртгэгч байцаагчийг анх томилж байв.

1940 оны 11 дүгээр сарын 23-нд Сайд нарын зөвлөлийн 44 дүгээр тогтоолоор Паспортын нэгдсэн журмыг тогтоож, иргэний паспортын дүрэм, хэрэгжүүлэх зааврыг баталж байв. Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны түүхэн товчоог дурдвал.

  • 1941 оноос иргэдэд паспорт олгох ажлыг эхэлсэн,
  • 1943 онд хамгийн анх Улаанбаатар хот, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатарын аймгийн иргэдийг бүртгэж, паспортжуулсан.
  • 1950 оноос иргэний гэр бүлийн байдлыг бүртгэж эхэлсэн,
  • 1960 оноос гадаадын харъяат иргэдийг бүртгэж, зорчих виз олгож эхэлсэн,
  • 1969 оны Хүн амын тооллогоор нийт иргэдийг бичиг баримттай болгосон.
  • 1981 онд Монгол Улсын 16 насанд хүрсэн нийт иргэдийн 97 хувийг паспортжуулжээ.
  • 1984 оноос иргэд автоматжуулсан түүврийн регистрийн дугаартай болж эхэлсэн.
  • 1988 оноос регистрийн дугаарыг иргэний гэр бүлийн бүртгэлтэй холбож цогц мэдээлэл-лавлагааны системтэй болж байв.
  • 1999-2003 онд БНМАУ-ын иргэний паспортыг Монгол Улсын иргэний үнэмлэхээр сольж, улмаар цахимжуулсан юм.
Холбоотой мэдээ