Өсвөрийн тамирчдад 4 төрлийн сорил шинжилгээ хийжээ

ОРОН НУТАГТ | Архангай
gereltod@montsame.mn
2021-11-20 15:42:12

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн БТСГ-ын хүсэлтээр 11 дүгээр сарын 4-7-ны өдрүүдэд Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөс Цэцэрлэг хотод ажиллан, өсвөрийн тамирчдад 4 төрлийн сорил шинжилгээ хийж, багш, дасгалжуулагч нарт өсвөрийн тамирчдын бэлтгэл сургуулилалт, спортын гэмтэл, спортын хоол зүй зэрэг сэдвээр сургалт зохион байгуулсан. 

Уг үйл ажиллагааны хүрээнд хийсэн сорил шинжилгээ болон сургалтын тайланг Архангай аймгийн БТСГ-ын удирдлагад хүлээлгэн өгчээ. Уг тайланд өсвөрийн тамирчдын бие бялдрын хөгжил, дээд болон доод мөчний бүслүүрийн булчингийн ажиллах чадвар, хоол, шим тэжээлийн үнэлгээ, тамирчдын сэтгэл зүйн байдлын үнэлгээ зэрэг үзүүлэлтүүдийг нэгтгэн дүгнэсэн байна.

Тайланд дурдсан дээрх асуудлын хүрээнд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар талууд санал солилцсон бөгөөд Архангай аймгийн БТСГ-ын хувьд өсвөрийн тамирчдыг орчин үеийн спортын шинжлэх ухааны онол, практикт тулгуурлан бэлтгэл сургуулилалтыг хийлгэхийн тулд хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлжээ.

Холбоотой мэдээ