“Хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай” аян энэ сарын 25-наас эхэлнэ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2021-11-18 17:52:34
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Энэ сарын 25-наас Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян Хүчирхийлэл хүн бүхэнд хамаатай” уриан дор “ТА Ч БАС ... гэсэн түлхүүр үгтэйгээр эхэлнэ.

Дээрх аяныг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл-ийн Ажлын алба зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр 21 аймгийн салбар зөвлөл болон холбогдох байгууллагын алба хаагчдад цахим сургалт зохион байгууллаа.

Сургалтад Орхон аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ, ЗДТГ, Цагдаа, ГХБЗХГ болон бодлогын асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдав.

Аяны хүрээнд нийгмийн дунд хамгийн их тулгамддаг жендэрийн хэвшмэл буруу ойлголт, ялгаврлан гадуурхалт, сэтгэл зүйн хүчирхийллийн хор уршгийг олон нийтэд таниулах түүнийг шийдвэрлэх арга зам, санал, шийдлийн талаар цуврал лекц, сургалтыг зохион байгуулахаас гадна  “Эрхээ Тэгшээ” комик цувралыг олон нийтэд хүргэх ажээ.

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төслийг Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлдэг. Тус төсөл 2023 онд дуусна.

 

Холбоотой мэдээ