Цөлжилтийн тухай богино кино бүтээх уралдаанд 26 бүтээл иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-11-17 15:40:42
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээлд зохион байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ба цөлжилт” богино хэмжээний кино бүтээх уралдаанд 26 бүтээл ирээд байна.


Тус уралдааныг  "Нэг тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ хамтран зохион байгуулж буй юм. 


Сүүлийн шатанд шилдэг аннимаци, шилдэг нэвтрүүлэг төрөлд тус бүр хоёр, шилдэг богино хэмжээний кино төрөлд зургаан бүтээлийг цахим асуулгаар тодруулах болов.Иргэд 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар гэсэн фэйсбүүк пэйж хуудсанд зочилж саналаа өгөх боломжтой.


Ташрамд дурдахад, "Нэг тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд Өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран “Цөлжилт Монголд” сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлан шилдгүүдийг тодруулсан юм.

Холбоотой мэдээ