Булган сумын адуучин Д.Бундхорол шилдгээр тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-07-11 18:56:51

Өмнөговь аймгийн Засаг даргын ивээл дор эдүгээ 3 дахь жилдээ болж буй аймгийн аварга шалгаруулах "Адуучин" тэмцээний аваргууд тодорлоо.

Уурга, ташуур шүүрэх, уран уургач, уран бугуйлч, эмнэг хангал булгиулах зэрэг олон төрөлт тус тэмцээнд Булган сумын адуучин Д.Бундхорол өөрийн авъяас чадвараараа тэргүүлж адуучин олноо баярлуулан, адуунд эрэмгий гэдгээ гайхууллаа. Тус тэмцээнд Хүрмэн сумын адуучин С.Энхбаяр дэд байрт шалгарч, Ноён сумын адуучин Б.Батбилэг гутгаар байрын эзэн болжээ.

Энэхүү Адуучин тэмцээнийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Даланзадгад сум, Хүнс хөдөө аж ахуйн газар, Ханхонгор сум хамтран зохион байгуулсан юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ