Ираны асуудал хариуцсан АНУ-ын төлөөлөгч Ойрхи Дорнодод айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Reuters/.
Ираны асуудал хариуцсан АНУ-ын
тусгай төлөөлөгч Роберт Малли АНЭУ, Израил, Саудын Араб, Бахрейнд 11 дүгээр
сарын 11-20-ны өдрүүдэд айлчилна гэж Төрийн департамент пүрэв гарагт мэдээлжээ.
“Р.Малли бүс нутгийн
тогтвортой байдлыг алдагдуулж буй Ираны үйл ажиллагааны талаар хийгээд удахгүй
болох цөмийн гэрээг сэргээх долоо дахь үе шатны яриа хэлэлцээ тэргүүтэй Ирантай
холбоотой асуудлуудын талаар хэлэлцэнэ” гэж уг мэдэгдэлд дурдсан байна.
2015 онд Иран, дэлхийн
зургаан том гүрний байгуулсан цөмийн гэрээг сэргээх талаарх яриа хэлэлцээ энэ
оны дөрөвдүгээр сараас үргэлжилж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг гэрээнээс улс орноо 2018 онд гаргаж, Ираны эсрэг хориг арга хэмжээнүүдийг дахин
тогтоосноос хойш гэрээний хэрэгжилт зогсонги байдалд ороод байгаа юм.
Энэ долоо
хоногийн эхээр Иран, Европын Холбоо талуудын яриа хэлэлцээ 11 дүгээр сарын
29-нд Австрийн нийслэл Вена хотноо үргэлжилнэ гэдгийг мэдэгдсэн билээ.