Үндэсний их баяр наадмын сурын харвааг Дорноговийн тамирчин өнгөллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-10 14:19:36

Дорноговийн өсвөрийн харваачид улсын наадмын сурын харваанд хоёр жил дараалан тэргүүллээ.

Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадам сурын харваагаар эхэлж Дорноговь аймгийн тамирчин С.Цэцэг-Өлзий түрүүлэн "Монгол улсын өсөх идэр мэргэн" цолны болзол биелүүлэв.

Ноднин жилийн хүүхдийн  сурын харваанд  тус аймгийн Сайншанд сумын тавдугаар сургуулийн аравдугаар ангийн сурагч М.Оюунзул тэргүүлж улмаар 2015 оны улсын шилдэг сурагч болж байлаа.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ