“Дэлхийн стандарт Монголд” сэдэвт чанарын форум, сургалт өнөөдөр болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Дэлхийн чанарын өдөр жил бүрийн 11 дүгээр сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагт тохиодог. Уг өдрийг тохиолдуулан Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбатын санаачилгаар “Дэлхийн стандарт Монголд” сэдэвт чанарын форум, сургалт өнөөдөр болно.
Форумыг “World
standard consulting” буюу менежментийн
тогтолцооны
олон улсын стандартыг
нэвтрүүлэх чиглэлд зөвлөх үйлчилгээ, сургалт явуулдаг компани хамтран зохион байгуулна.
Тус компани Олон улсын Стандартчилалын байгууллага болох ISO (International organization for standardization)-ооc гаргасан Менежментийн тогтолцооны стандартуудын хүрээнд 2018 оноос зөвлөх үйлчилгээ, сургалтын чиглэлээр үйл ажиллаага явуулж байна.
Уг форумд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцоно.