ЭХЭМҮТ-ийн эмч ажлын байрандаа нас баржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-11-03 17:59:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭХЭМҮТ-ийн эмч шөнийн ээлжинд ажиллаж байхдаа нас баржээ.


Үүнтэй холбогдуулан ЭХЭМҮТ-өөс цахим хуудсаараа гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Эх барих эмэгтэйчүүд, мэдээгүйжүүлэлт хагалгааны нэгдсэн тасгийн их эмч Х нь 11-р сарын 2-3-нд шилжих шөнө ээлжийн эмчээр жижүүрлэн ажилласан бөгөөд өнөөдөр өглөө ажлын байран дээрээ гэнэт нас баржээ.


Талийгаач эмэгтэй 40 гаруй настай, эрчимт эмчилгээний тасгийн туршлагатай эмч байсан аж. Их эмч Х нь ажил үүргийнхээ дагуу өвчтөнүүдээ үзэж дуусаад амрах өрөөндөө орсон байна. Хэсэг хугацааны дараа түүнийг дуудахаар сувилагч очиход зүрх нь зогссон байдалтай байсан бөгөөд яаралтай тусламжийн арга хэмжээ авсан боловч зүрх, амьсгал нь сэргээгүй аж.


Эмчийн нас барсан шалтгааныг тодруулахаар шүүх эмнэлгийн шинжилгээний баг ажиллаж байна.

Холбоотой мэдээ