11 дүгээр сарын 2-ноос хүйтэрч, уулаараа цас орно

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-10-27 22:12:55

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. 2021 оны 10 дугаар сарын 27-ны 20.00 цагаас 10 дугаар сарын 28-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.


10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 2-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар 2-нд хур тунадас, уулаараа цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 2-ноос нийт нутгаар хүйтэрнэ.


Холбоотой мэдээ