Цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийх зориулалттай төхөөрөмж хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-10-27 10:32:26

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хотонт сумын харъяат аймгийн аварга малчин, алдарт уяач Ж.Догсомын гэгээн дурсгалд зориулан гэр бүл, үр хүүхдүүдээс нь сумын эмнэлэгт Sysmex брэндийн Гематологийн автомат анализатор хандивлалаа. Энэ нь цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийх зориулалттай төхөөрөмж юм.

Энэхүү төхөөрөмжийг Япон улсад үйлдвэрлэсэн, цусны 20 үзүүлэлт хэмждэг бөгөөд 14 сая төгрөгийн өртөгтэй аж.

Хотонт сумын эмнэлэг цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийдэг тоног төхөөрөмжтэй болсноор иргэд нийслэл болон аймгийн төв рүү явж шинжилгээ өгөх шаардлагагүй мөнгө, цаг хугацаагаа хэмнэх боломжтой болж байна. 

Холбоотой мэдээ