Сүүлийн 24 цагт 498 хүн эдгэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-10-26 15:20:17

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт 267 хүн PCR болон түргэвчилсэн шинжилгээгээр халдвар авсан нь батлагдаж, нийт тохиолдол 15255 боллоо.

Аймгийн хэмжээнд 24 цагийн хугацаанд эмнэлэг болон гэрийн хяналтаас 498 хүн эдгэрэн гарч, нас баралт бүртгэгдээгүй байна. Халдвар гэр бүл болон ажлын газраас дамжин тархаж байгаа тул халдварын сэжигтэй гэж өөрийгөө үзэж байгаа иргэд аль болох тусгаарлах, харьяа эрүүл мэндийн байгууллагадаа хандаж шинжилгээ өгөх шаардлагатай байна. Халдварт өртсөн ч өөрийгөө тусгаарлаж, дэглэмүүдийг сайтар мөрдөж чадвал гэр бүлийн бусад гишүүдээ халдварт өртөж өвдөхөөс сэргийлэх боломжтой гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.

Холбоотой мэдээ