Хятадад дотоодод халдварласан 38 тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-10-23 12:39:08

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын эх газарт баасан гарагт “COVID-19”-өөр дотоодод халдварласан 38 тохиолдол шинээр илэрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос өнөөдөр мэдээлэв.


Шинээр илэрсэн тохиолдлуудын 17 нь Ганьсу мужид, 11 нь Өвөр Монголд, зургаа нь Бээжин хотод, гурав нь Нинсяд, нэг нь Юньнань мужид бүртгэгдсэн байна.


Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 12 тохиолдол зөөвөрлөгдөн ирсний гурав нь Шанхай хотод, Фужянь, Гуанси мужид тус бүр хоёр, Тяньжин хот, Ляонин, Шаньдун, Гуандун, Юньнань мужид тус тус нэг тохиолдол бүртгэгджээ.


Түүнчлэн баасан гарагт нэг сэжигтэй тохиолдол Өвөр Монголд илэрсэн бол халдвараар нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.


Энэ сарын 22-ны өдрийн байдлаар, Хятадын эх газарт халдварын нийт 96715 тохиолдол илэрч, 4636 өвчтөн нас баржээ. Мөн Хонконгт 12313 тохиолдол, Макаод 77 тохиолдол, Тайваньд 16357 тохиолдол тус тус илэрчээ. 



Холбоотой мэдээ