Замын хөдөлгөөний зөрчлийн дийлэнх нь дүрэм зөрчилт байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-07-07 14:30:59
Yesukheitumur Tumurbaatar

Баяр наадмын үеэр замын хөдөлгөөн эрс нэмэгддэг тул тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, анхаарал болгоомжтой байхыг Төв аймгийн Замын Цагдаагийн тасаг анхааруулав.

Тус тасаг өнгөрсөн 7 хоногт 3215 авто машинд үзлэг хийж, 954 зөрчил илрүүлэв. Үүнээс 450 гаруй  нь Замын хөдөлгөөний дүрэм баримтлаагүй байв. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10 иргэний эрхийг 6 сараас 2 жилээр хасч, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 12 иргэнд торгууль ногдуулжээ.

                               Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ