ТЕНДЕРИЙН УРИЛГА

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2021-10-21 11:44:35
Огноо: 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр


Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц, 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, ашиглалтад хүлээлгэн өгөх ажил


Тендер шалгаруулалтын дугаар: ЭХТ-001/2021


Эрчим хүчний яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц, 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, ашиглалтад хүлээлгэн өгөх ажлын битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.


Тендерт оролцогч нь тендерт оролцох хүсэлтээ албан бичгээр tender@tttpp.mn цахим хаягт илгээх бөгөөд тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг нь 9,000.0 /есөн мянга/ ам.доллараар худалдан авч тендерийн баримт бичгийг урилгад заасан хаягаас авна. 


Тендерт оролцогч нь албан бичигт холбоо барих итгэмжилсэн хүний нэр, холбоо барих утасны дугаар, цахим хаяг /монгол улсын цахим хаягаас саадгүй хүлээн авах, илгээх цахим шуудан/-ийг тодорхой тусгасан байна.


Тендерийн баримт бичгийн үнийг “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн ХААН банк дахь 5038 999 444 тоот харилцах данс /SWIFT CODE: AGMOMNUB/-д шилжүүлнэ. 


Тендерийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 12.00 цаг-т нээнэ.


Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.


Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Монгол Улс, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, “Их Монгол Улс” гудамж, Сакура Тауэр, 902 тоот. Утас: +976 78110003

Вебсайт: www.tttpp.mn

Цахим хаяг:  tender@tttpp.mn 

Холбоотой мэдээ