Эко автобусаар иргэдэд үйлчилж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-10-15 19:37:47

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрөөс Баруун-урт сумын иргэдэд нийтийн тээврийн эко автобусаар үйлчилж эхэллээ. Ингэснээр 12 хүний суудал бүхий автобусыг орон нутгийн хэрэгцээнд нэвтрүүлж буй дөрөв дэх аймаг нь Сүхбаатар болж байна.

Энэхүү автобус нь хорт утаа ялгаруулахгүй, нэг удаагийн цэнэглэлтээр 80-90 км зам туулах боломжтой, 100 км газар тутамд 3000 төгрөгийн цахилгаан зарцуулдаг зэрэг давуу талтай аж.

Одоогоор туршилтаар нэг автобус Баруун-Урт сумын 9 дүгээр багийн зүүн хойд хэсгээс 3,4-р тойргийн замаар хотын төв хүртэл явна. Өглөө 07:00-09:00, өдөр 11:00-14:00, орой 16:00-18:00 цагийн хооронд туршилтаар явж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна. Хүйтний улирлын үед гурван автобус тодорхой маршрутын дагуу иргэдэд төлбөртэй үйлчлэх юм байна.

 

 

Холбоотой мэдээ