Анхны урлагийн төрөлжсөн сургалттай анги нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-10-14 17:11:33
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр, Сайнцагаан сумын Хүмүүнлэг сургуультай хамтран тус аймагт анхны урлагийн төрөлжсөн сургалттай анги нээлээ.

Урлагийн бүхий л салбарт чадварлаг мэргэжилтнийг бэлтгэх зорилго бүхий урлагийн төрөлжсөн сургалттай ийм анги нээх санаачилгыг аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ нь гарган хэрэгжүүлж байгаа аж.

Төрөлжсөн анги нээхийн тулд урлагаар хичээллэх сонирхолтой сурагчдын эцэг эхтэй уулзалт хийн, зөвлөлдсөний үндсэн дээр 11 настнуудыг сонгон суралцуулахаар болсон бөгөөд  Хүмүүнлэг сургуулийн 6-ийн Б бүлгийг 29 сурагчтайгаар шинээр байгууллаа.

Урлагийн төрөлжсөн ангийн сурагчид дуу, хөгжим, драм, бүжиг гэх мэт урлагийн бүхий л төрлийн суурь боловсролыг эзэмших бөгөөд мөн ерөнхий эрдмийн хичээлээ үзнэ.

Урлагийн залуу хойч үеийг бэлтгэхэд ”Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын багш нар ажиллах ажээ. 

Холбоотой мэдээ