Махны цэгүүдээс гэдэсний савханцар илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-07-06 15:16:14
Yesukheitumur Tumurbaatar

Зуунмод суманд үйл ажиллагаа эрхэлдэг махны захууд эрүүл ахуйн шаардлагыг төдийлөн хангахгүй байгаа нь МХБ-ын шалгалтаар илэрчээ.

Төрийн хяналт шалгалт, Захиргааны хариуцлага, Эрүүл ахуй, Хүнс, Малын удмын сан,Эрүүл мэндийг хамгаалах тухай хуулиудын дагуу өнгөрсөн сарын 20-25-нд Баянхаан, Ноён-Уул, Шинэ-Оргил, Эрдэнэбуман зэрэг мах худалдаалах цэгт шалгалт хийхэд гэдэсний бүлгийн савханцар 38,3 хувь илэрсэн байна.

Тухайлбал "Шинэ Оргил"--д 16 арчдасын наймд, "Ноён-Уул" 19 арчасын тавд "Баянхаан" 19 арчдасын есд нь бохир орчинд бий болдог гэдэсний бүлгийн савханцар илэрчээ. Энэ нь хэдийгээр ноцтой зөрчил биш ч даамжирсан нөхцөлд нян үүсч өвчний үүсгэвэр болох аюултай аж. Иймээс илэрсэн зөрчлийг нэн даруй арилгах, заавар зөвлөмж хүргэсэн байна.

Төв аймаг. Ш.Шүрэнцэцэг

                      

Холбоотой мэдээ