Өмнөговьчууд тухтай орчинд наадамлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-07-06 13:30:31

Өмнөговь аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 85 жилийн ойн баяр наадам энэ сарын 8, 9, 10-ны өдөр болно.

Тус аймгийнхан ой угтсан 85 бүтээлч ажлыг хийж байгаагийн нэг нь төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажил юм. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар дээрх засварыг хийж байгаа бөгөөд 2400 сандал, сүүдрэвч, зүлэгжүүлэлтийг сэргээж, арчилсан байна. Өмнөговьчууд тав тухтай орчинд баяр наадмаа тэмдэглэх боломжтой болжээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ