Малын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн системтэй болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-10-11 09:58:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Малыг ялган тэмдэглэх бүртгэлжүүлэлтийн өнөөгийн байдал” сэдэвт олон улсын семинар хоёр өдөр болж дууслаа. Сүүлийн өдөр “Малыг ялган тэмдэглэж бүртгүүлэх систем”-ийн талаар ХХААХҮЯ-ны Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Д.Батсүрэн, бүртгүүлэх судалгаа, хөгжүүлэлтийн төлөв байдлын талаар ХААИС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Д.Гүрбазар нар мэдээллээ.

Мөн системийн туршилтын төслийг орон нутагт хэрэгжүүлсэн туршлагын талаар Өвөрхангай аймгийн ХХААГ-ын дарга С.Цэдэнбалжир, системийн программ хөгжүүлэлтийн талаар Интерактив” ХХК-ийн төлөөлөл танилцууллаа.

Манай улсад ХАА-н нэгдлийн үе 1959-1992 он хүртэл малыг ялган тэмдэглэж, эрчимтэй бүртгэлжүүлж байв. Энэ үед нэгдэл, бригадад зоо техникч ажиллаж, бүх мал ээмэг, бүртгэлтэй байсан. Харин бүртгэсэн малын мэдээллийг цаасан дээр архивладаг, нэгдсэн систем, программ гэж байсангүй.


2011 онд “Малыг ялган тэмдэглэх, бүртгэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх” журам баталснаар энэ ажил улам бүр эрчимжиж, улмаар малын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүхий систем бий болоод байна.




2010 онд “Монгол мал” Үндэсний хөтөлбөрийг баталснаар сум болгонд мал эмнэлэг, үржлийн тасаг байгуулж мал бүртгэлжүүлэлт эрчимтэй сэргэж эхлэв. Дээрх хөтөлбөрийн хүрээнд мал бүртгэлжүүлэх ажлыг олон улсын жишигт нийцүүлж, бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх урт хугацааны зорилт тавьсан юм. Мөн 2011 онд “Малыг ялган тэмдэглэх, бүртгэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх” журам баталснаар энэ ажил улам бүр эрчимжиж, улмаар малын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүхий систем бий болоод байна.




2019 оноос мэдээллийн нэгдсэн санг улам боловсронгуй болгох зорилгоор НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас “Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх AIRS систем” төслийг Өвөрхангай аймгийн 4 суманд туршиж хэрэгжүүлсэн юм. Энэхүү систем нь гар утасны аппликейшн ашиглан интернэтгүй орчинд ч малын бүртгэлийн мэдээллийг нэгдсэн санд бүртгэх боломжийг бий болгож, хэрэглээг малчдад илүү ойртуулснаараа онцлогтой.

Холбоотой мэдээ