НҮБ-ын цэцэг өвчинтэй тэмцэх төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-07-05 17:23:20
Yesukheitumur Tumurbaatar

НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас орон нутгийн засаг захиргаатай хамтран өнгөрсөн сараас ирэх 12 сар хүртэл 1 сая ам долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх уг төсөл цэцэг өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, мэдлэг мэдээлэл арга зүйгээр хангах зорилготой юм.

Төслийн эхний шатанд мал эмнэлгийн эмч, онцгой байдал, хүнс хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн хүмүүст сургалт хийж, улмаар голомттой байгаа Эрдэнэ суманд очиж, нөхцөл байдалтай танилцан, судалгаа явуулж, заавар зөвлөгөө өгөөд байна. Цаашид иргэдэд мэдээлэл өгөхүйц кино видео бичлэг, гарын авлага тараах, ариутгалын бодис, техник хэрэгсэл олгохоор төлөвлөжээ.

Энэ төсөл Төв аймгаас гадна Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь зэрэг аймагт хэрэгжиж байгаа юм.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ