Исландчууд шигшээ багаа ёслол төгөлдөр угтан авлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.mn
2016-07-05 15:13:42

РЕЙКЬЯВИК./ВВС/. Олон арван мянган исландчууд нийслэл Рейкьявик хотдоо цуглан “Евро-2016” тэмцээнд гайхалтай амжилт үзүүлж, шөвгийн наймд шалгарч чадсан хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчдаа баяр хөөр дүүрэн угтан авлаа.

Шигшээ багийн тамирчид дээвэргүй автобусанд сууж, бөмбөрчдөөр хүрээлүүлэн хотын төвд  хүрч хүрэхэд исландчууд тэднийг ёслол төгөлдөр хүлээн авсан байна.

Европын хамгийн жижиг орнуудын нэг болох Исландын баг ЕАШТ-ний 1/8-ийн шигшээ тоглолтод Английн шигшээг буулган авсан билээ.

Исландын хөлбөмбөгийн шигшээ багийнхан ням гарагт Францад 5:2 харьцаатай хожигдсон хэдий ч тэдний үзүүлсэн гайхалтай амжилт фэнүүдийнх нь сэтгэлийг хөдөлгөсөн хэвээр байна.

329 мянган хүн амтай энэ жижиг орны тамирчид хэсгээсээ амжилттай гарсан билээ. 

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ