Ерөнхий сайдад Ж.Эрдэнэбат, С.Бямбацогт нарыг дэвшүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-07-05 14:17:47

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж улс төрийн албан тушаалд нэр дэвшүүлэх хүмүүсээ тодруулжээ.  

Удирдах зөвлөлөөс УИХ-ын даргаар МАН-ын дарга М.Энхболдыг нэр дэвшүүлснийг УИХ-ын Анхдугаар чуулганаар хэлэлцэж баталлаа. Үүнээс гадна УИХ-ын дэд даргаар Ц.Нямдоржийг, МАН-ын бүлгийн даргаар Д.Хаянхярвааг нэр дэвшүүлж, Шадар сайдад У.Хүрэлсүхийг томилохоор болжээ.  

Удирдах зөвлөлийн хурлаар мөн МАН-ын Бага хурлыг маргааш хуралдуулах тов гаргаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулах болсон байна. Одоогоор Ерөнхий сайдад Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нараас нэр дэвшүүлэхээр ярьж байгаа аж. Нэр дэвшигч маргааш эцэслэн тодрох юм. 

Н.Туяа

Холбоотой мэдээ