АН Эв нэгдлийн их хурлаа товлов

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-09-27 12:54:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АН-ын Эв нэгдлийн их хурал энэ оны 11 дүгээр сарын 5-нд болж, тус намын даргыг сонгоно.


Тодруулбал, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дараа С.Эрдэнэ АН-ын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн ч удалгүй намын дарга хэвээр байгаагаа зарлаж намын даргын сунгаа явуулж М.Тулгатыг сонгосон. Харин С.Эрдэнээс тамга гардан авсан Ц.Туваан намын даргын сунгааг зэрэгцэн явуулж О.Цогтгэрэл сонгогдсон бөгөөд хоёр тал зөвшилцөлд хүрснээ өнөөдөр мэдээлэв.


Энэ талаар О.Цогтгэрэл мэдээлэхдээ, “Их хурлаар олонхын санал авсан хүнийг намын даргаар сонгох бөгөөд ялсан болон ялагдсан тал хоёр биедээ хүндэтгэлтэй хандах болно” гэлээ.


Харин М.Тулгат, “Монголын төрд сөрөг хүчний дуу хоолой туйлын чухал байна. УИХ-д суудалтай, бүлэгтэй АН ул суурьтай, улс төрийн соёлтой сөрөг хүчин болохын тулд дотоод асуудлаа нэн даруй шийдвэрлэх ёстой. АН-ын үүсэж байгаа, цаашид дахин үүсэж болзошгүй зөрчлийг ул үндсээр нь устгах системийн өөрчлөлтийн энэ Их хурлаар хийх ёстой” гэв.

Холбоотой мэдээ