Францын цагдаа нар сэжиг бүхий машиныг дэлбэлжээ

Дэлхийд | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2016-07-05 08:47:59

ПАРИС. /VOA/. “Евро-2016”-гийн 1/4-ийн шигшээгийн Франц-Исландын тоглолт болсон цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо хууль бусаар байрлуулсан нэгэн автомашиныг Францын цагдаа нар шалгахын тулд дэлбэлжээ.

Уг дэлбэрэлт “Стад де Франс” цэнгэлдэх хүрээлэнд ням гарагт болсон тоглолтыг үзэхээр ирсэн хөгжөөн дэмжигчидийг сандаргасан байна.

Дэлбэрэлтийн дараа цагдаа нар автомашиныг шалгасан боловч сэжигтэй зүйл огт илрээгүй аж.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард Парис хотод халдлагууд болсноос хойш Франц даяар зарласан онц байдлыг тус улсын Засгийн газар энэ сарыг дуустал сунгасан байна.

ЕАШТ болж байгаатай холбоотойгоор тус улсад аюулгүй байдлын арга хэмжээг эрс чангатгаад байгаа юм. Уг тэмцээн энэ долоо хоногийн ням гарагт дуусна. Тэмцээний үеэр 100 мянган цэрэг болон аюулаас хамгаалах хүчний албан хаагчдыг хамгаалалтад гарчээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ