ЗДТГ-ын хамт олон эмч, эмнэлгийн ажилтнуудад нэг өдрийн цалингаа хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-09-21 18:59:05

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн ЗДТГ-ын хамт олон коронавирусний халдварын улаан шугамд ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад нэг өдрийн цалингаа хандивлалаа. 

Аймгийн Онцгой комиссын 38-р хурлаар төрийн байгууллагуудын албан хаагчдын дунд эрүүл мэндийн байгууллагын ажилтнууддаа сэтгэлийн дэм өгөх аяныг өрнүүлэх шийдвэр гаргасан юм. Аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Т.Дөлбаяр "Аймгийн ЗДТГ-ын нийт 42 алба хаагчийн нэг өдрийн цалинг БОЭТ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч Д.Түвшинзулд гардуулан өгч байна. Энэ хүнд цагт халдвартай нүүр тулан тэмцэж, ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд тасралтгүй зогсож байгаа эмнэлгийн эмч, ажилчдадаа сэтгэлийн дэм болгон өгч байгаа юм. Ингээд цаг наргүй эрүүл энхийн манаанд зогсож байгаа эрүүл мэндийн ажилтнууддаа сэтгэлийн дэм өгөхийг нийт төрийн байгууллагынхаа алба хаагчдад уриалж байна" гэлээ. 

Холбоотой мэдээ