Коронавируст халдвараар дөрвөн хүн нас барлаа

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-09-21 13:35:13

Дорнод /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Дорнод аймагт коронавируст халдварын улмаас дөрвөн хүн амиа алдаж, нийт нас баралт 14-т хүрлээ. PCR шинжилгээгээр 22, түргэвчилсэн оношилгоогоор 425 тохиолдол батлагдсан байна. Нийт батлагдсан тохиолдол 10174 болж байгаагаас 6966 нь эдгэрчээ.

Одоо эмчлүүлж байгаа иргэдээс 2712  нь хөнгөн, 336 нь хүндэвтэр, 108 нь хүнд, 22 нь нэн хүнд байна. 

Сүүлийн 24 цагт Хэрлэн суманд 234, Баяндун 14, Баянтүмэн 26, Баян-Уул 53, Булган 7, Гурванзагал 5, Дашбалбар 26, Матад 13, Халхгол 21, Хөлөнбуйр 12, Цагаан-Овоо 20, Чойбалсан суманд 8, Чулуунхороот суманд 8 тохиолдол батлагджээ. Гэрээр 1720, эмнэлэгт 1458 иргэн эмчлүүлж байна.

 

Холбоотой мэдээ