Зэвсэг буцаан татах хэлэлцээрт Луганск гарын үсэг зурлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-01 11:31:28

МОСКВА. /TASS/. Донбасс бүс нутаг дахь зааглах шугамаас 100 мм-ээс дээш голтой зэвсгийг буцаан татах баримт бичигт өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Луганск Ард Улсын тэргүүн Игорь Плотницкий гарын үсэг зурлаа гэж “LuganskInformCenter” агентлаг мэдээллээ.

Донбасс бүс нутаг дахь зааглах шугамаас 100 мм-ээс дээш голтой зэвсгийг буцаан татах тухай Минскийн хэлэлцээрийг Донбасс нутгийн хямралыг зохицуулах холбоо тогтоох бүлэг өнгөрсөн оны есдүгээр 29-нд байгуулсан билээ. Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын тэргүүн Александр Захарченко уг баримт бичигт аль хэдийн гарын үсэг зурсан байна.

Минскийн гэрээг хэрэгжүүлэх тухай арга хэмжээний багцад зэвсэг буцаан татах тухай хэлэлцээрийг нэмж оруулсан бөгөөд уг хэлэлцээрийн хүрээнд танкуудыг эхэлж буцаан татаж, дараа нь 100 мм-ээс дээш голтой их буу болон мина харвагчийг буцаан татах ажээ. Зэвсэг буцаан татах эхний шат 15 хоног, хоёр дахь шат 24 хоног үргэлжилнэ. Харин зайны хувьд хоёр тал холбогдох шугамаас 15 км зайтай газар буцаан татах юм.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд