Хятадын сансрын хөлөг тойрог замын станцын гол модулиас салжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2021-09-16 12:51:18

БЭЭЖИН. /Global Times/. "Шэньжоу-12" сансрын жолоодлогот хөлөг дэлхий рүү буцахаар тойрог замд байгуулж буй “Тяньгун” станцын үндсэн модулиас саллаа гэж Хятадын сансрын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн газар мэдээлжээ. 


Гурван хүний бүрэлдэхүүнтэй уг хөлөг "Тяньхэ" модулиас пүрэв гаргийн өглөө амжилттай салсан байна. Хөлгийн багийнхан тойрог замд 90 хоногийг өнгөрүүлсэн бөгөөд нэг нислэгээр сансарт хамгийн удаан хугацаагаар байсан Хятадын сансрын нисэгчид болжээ.


Хятад улс гурван сансрын нисэгчтэй “Шэньжоу-12” хөлгөө зургаадугаар сарын 17-ны өдөр дэлхий орчмын тойрог замд байгуулж буй станц руугаа амжилттай хөөргөсөн билээ.


Уг хөлгийг орон нутгийн цагаар 09 цаг 22 минутад Ганьсу муж болон Өвөр Монголын өөртөө засах орны (Хойд Хятад) хилийн бүсэд байрлах Зюцюань сансрын буудлаас “CZ-2F” зөөгч пуужингаар хөөргөжээ. 

 


Холбоотой мэдээ