“Өнтэй өвөлжье” өдөрлөг өнөөдөр эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-09-11 10:31:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас зохион байгуулах “Өнтэй өвөлжье” өдөрлөг өнөөдөр 11.30 цагт Сүхбаатарын талбайд эхэлнэ.


Маргааш буюу энэ сарын 12-нд үргэлжлэх уг өдөрлөгөөр агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах, агаарын бохирдлыг бууруулах талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлогыг нийтэд танилцуулна. Мөн байгальд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай шинэлэг дэвшилтэт техник, технологи, бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ олон нийтэд борлуулах, сурталчлан таниулах юм.

Холбоотой мэдээ