Дотооддоо үйлдвэрлэсэн болон импортолсон өндөг 9.6-10.7 саяар нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс энэ оны эхний 7 сарын байдлаар дотооддоо 54.5 сая өндөг үйлдвэрлэжээ.
Энэ нь өмнөх
оны мөн үеийнхээс 9.6 сая (21.6 хувь)-аар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо
мэдээлэв.
Түүнчлэн 105.9
сая ширхэг өндөг импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 10.7 сая ширхэг (11.3 хувь)-ээр нэмэгдсэн байна.