Улаанбаатарт 11-13 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2021-09-08 07:20:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, сэрүүхэн байна.

2021 оны 9 сарын 8-ны 8.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын  нутгийн зарим газраар, зүүн аймгуудын  нутгийн хойд хэсгээр бороо, Хэнтэйн уулаараа нойтон цас орно.

Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 9-14 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32
хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 11-13
хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 11-13
хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 10-12
хэм дулаан байна.

Холбоотой мэдээ