Их, дээд сургуульд элсэгчид шалгалтын дүнтэйгээ танилцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-07-01 14:33:27
Yesukheitumur Tumurbaatar

Боловсролын үнэлгээний төвийн ЕЕС.MN сайтад элсэлтийн ерөнхий шалгалтын дүн тавигдлаа. Эндээс тус аймгийн 928 шалгуулагч нууц үг, бүртгэлийн дугаараа ашиглан хэдэн оноо авснаа лавлаж байна.

Төв аймгийн Боловсрол соёлын газар энэ сарын 3-нд хүүхэд тус бүрт шалгалтын дүнтэй, батламж хуудсыг тараагаад, 7 дугаар сарын 4-ний  9:00 цагаас бүртгэлийн ажлыг эхлэх юм. Үүний дараа ур чадварын шалгалт болох бөгөөд СУИС-д элсэгчид Монгол туургатан театрт, БХИС-д элсэгчид Төв аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн  хэлтэст, спортын ур чадвар Биеийн тамир,спортын газарт, хар зураг, дизайны шалгалт Боловсрол соёлын газарт тус тус болно. Ингээд 7 дугаар сарын 5-нд буюу ирэх мягмар гарагт их, дээд сургуульд элсэгчдэд хуваарь олгож эхлэх тухай БСГ мэдээлээ.

                          Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ