"Авто Импекс", "Монос Хүнс”-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-09-01 19:52:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 36 ХК-ийн 1.7 сая ширхэг хувьцааг 967.8 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар  20 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Авто Импекс" (AOI+9.09%) болон "Монос Хүнс" ХК (MFC+6.30%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тандэм Инвест ББСБ" (VIK-4.75%) болон "Монголын Цахилгаан Холбоо" ХК (MCH-4.56%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн  45,547 нэгж эрхийг 20.7 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 81 үнэт цаасыг 103,000 төгрөг болон 8,000 ам.доллароор арилжив.

ТOП-20 индекс 2.12 хувиар өсөж, 43605.44 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,732,474,826,046.44 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ