Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 8.00-17.00 цагт ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-09-01 09:25:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 8.00-17.00 цагт ажиллах захирамж гаргалаа.


Дулааны улиралд ажлын бүтээмжийг нэмэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийг зуны улиралд 8.00.17.00 цаг, есдүгээр сарын 1-нээс 9.00-18.00 цагт шилжүүлдэг байсан. Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар автозамын ачааллыг бууруулах үүднээс ийн захирамжилсан байна.


Цаашид цэцэрлэг, сургууль төдийгүй хувийн хэвшлийн байгууллагууд, томоохон зах худалдааны төвийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, авто замын ачаалал бууруулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ