Халдвар 187 тохиолдлоор нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-08-30 15:58:52

Дорнод /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт 732 хүнд шинжилгээ хийснээс 187 тохиолдол батлагдаж, аймгийн хэмжээнд 2958 боллоо. Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаар 2432 хүн тусгаарлагдаж, дам хавьтлын 4448 иргэн хяналтанд байна гэж мэдээлэв. Эмчилгээнд 1194 хүн байгаагаас хоёр хүний биеийн байдал нэн хүнд, 22 иргэн хүнд, 116 хүн хүндэвтэр байгаа аж. Халдвар ийнхүү огцом нэмэгдэж байгаа нь дельта вирусын тархалт, гэрээр эмчлүүлж байгаа иргэдийн дэглэм мөрдөлттэй холбоотой гэдгийг хэллээ. Түүнчлэн халдвар илэрсэн иргэдээс асуумж авахад төрсөн өдөр тэмдэглэх, хадаг сүй тавих, үсний найр, буяны ажилд оролцсон нь дийлэнх байгааг анхааруулав. Дельта хувилбар нь халдвар авснаас хойш 4-6 дахь хоногтоо шинж тэмдэг илэрч байна гэлээ.

Холбоотой мэдээ